МХЗХҮХ нь АХЗХХ(𝘼𝘾𝘾𝙐 Thailand)-тай хамтарсан олон улсын түвшний ХЗХ-дын хөгжлийн сургалтыг монгол хэлний орчуулгатайгаар эх орондоо зохион байгуулах гэж байна.
Тус сургалтыг АХЗХХ-ны Зөвлөх Ранжит Хитарачи( Ranjith Hettiarachchi ) болон АХЗХХ-ны Гүйцэтгэх захирал Элинита В. Сан Роки ( Leni San Roque ) нар удирдан явуулна.
Сургалтын гол зорилго нь ХЗХ-дыг дэмжих, ХЗХ-дын хөгжлийн түвшний ялгааг бууруулах, улмаар орон нутгийн иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн гол санхүүгийн байгууллага болгон хөгжүүлэхэд оршино.
Иймд ХЗХ-д хоршооныхоо удирдлага, сонгуульт ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд энэхүү боломжийг ашиглан, сургалтад идэвхтэй оролцохыг хүсье.
Сургалтын төлбөр: 520,000₮ (Сургалтын 3 өдрийн хөтөлбөр, сургалтын хэрэглэгдэхүүн болон өдрийн хоол, цайны завсарлага багтсан болно)
Жич: Сургалтанд доорх холбоосоор бүртгүүлээрэй (Суудлын тоо хязгаартай тул баталгаажуулна уу)

