“Денежный магнит” ХЗХ “УЛСЫН ШИЛДЭГ” ХОРШООГООР ШАЛГАРЛАА.

2026 оны 6 сарын 12-14 ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд Жижиг дунд үйлдвэрлэл, ОУ-ын хоршооллын өдрийг тохиолдуулан хоршооны гишүүдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж, “УЛСЫН ШИЛДЭГ” хоршоог шалгаруулан шагнал гардуулах арга хэмжээ боллоо. МХЗХҮХ-ны гишүүн Орхон аймаг, Эрдэнэ хотод үйл ажиллагаа явуулдаг “Денежный магнит” ХЗХ “УЛСЫН ШИЛДЭГ” ХОРШООГООР ШАЛГАРЛАА.
Халуун баяр хүргэж, амжилт хүсье.
Үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцсон ” Хасбаяжих” ХЗХ, “Денежный магнит” ХЗХ ны гишүүдэд баярлалаа.
МХЗХҮХ-г төлөөлж “Арвижих оргил хайрхан” ХЗХ-ноос ая дууны мэндчилгээг хүргэлээ.