@#ХЗХ #MOCCU Гэрчилгээ олгох баруун бүсийн сургалт зохион байгуулагдлаа.

2026 оны 5 дугаар сарын 7,8-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн төвд ХЗХ-дын сонгогдсон сонгуульт гишүүдийг чадавхжуулах СЗХ-той хамтарсан “Тэргүүлэх зөвлөлийн үйл ажиллагаа”, “Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаа”, “Зээлийн хорооны үйл ажиллагаа” сэдэвт гэрчилгээ олгох танхим/цахим хосолсон сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Уг сургалтанд Баруун бүсийн 13 ХЗХ-ны 73 оролцогч бүртгүүлсэн. Нийт бүртгүүлсэн оролцогчдоос 67 хүн буюу 91,7 хувь нь сургалтанд 90 хувиас дээш ирцтэй оролцсон байна. Сургалтанд идэвхитэй оролцсон нийт ХЗХ-ддоо амжилт хүсэе😊Сургалтын бэлтгэл ажилд туслан оролцсон “Алдияр”, “Старт хөгжил”, “Төгс өсөлт финанс”,”Хундымура” ХЗХ додоо талархал илэрхийлье