Ховд аймгийн Дөргөн сумын ” МӨНХИЙН БУЯН ӨГӨӨЖ ” ХЗХ 2026 оны 1 дүгээр сарын 14 нөөс 17 ны өдөр “ХААН ГАЛ ТАМГА” , “АЛДИЯР” ХЗХ-доор зочилж туршлага судаллаа.

ХЗХ 1:1 ХӨТӨЛБӨР МХЗХҮХ-ноос хэрэгжүүлж буй “Хамтдаа хөгжицгөөе 1:1″ хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн Дөргөн сумын ” МӨНХИЙН БУЯН ӨГӨӨЖ ” ХЗХ 2026 оны 1 дүгээр сарын 14 нөөс 17 ны өдөр “ХААН ГАЛ ТАМГА” , “АЛДИЯР” ХЗХ-доор зочилж туршлага судаллаа. Хөтөлбөрийн хүрээнд хоршоод харилцан танилцуулгаа хийж, ХЗХ-ны БГХ-ын үйл ажиллагаа, гүйцэтгэх албаны үйл ажиллага, тэргүүлэгчдийн үйл ажиллагаа, бодлого журам, хяналтын зөвлөлийн үйл ажиллагаатай тус тус танилцаж, зээлийн мэдээллийн санд мэдээллээ нийлүүлэх болон ЗХШҮ-ыг хэрхэн хангаж ажиллаж буй талаар харилцан ярилцлаа. Туршлага судлах хөтөлбөрийн үр дүнд бүтээгдэхүүн үйлчилгээгээ шинэчлэн сайжруулж, актив хөрөнгө, гишүүдээ нэмэгдүүлж үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх тухай “МӨНХИЙН БУЯН ӨГӨӨЖ” ХЗХ ныхон ярилцжээ.