Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын “Арвин хишиг булаг” ХЗХ байгаль хамгаалах сангаасаа зардлыг гарган 15 га газрыг элсний нүүдэл болон малаас хамгаалан хашаалжээ.
Тус газрын хөрс нь доройтож ургамал ногоо ургадаггүй байсан бөгөөд хашаалан хамгаалснаар сүүлийн хэдэн жил ургаагүй сульхир их хэмжээгээр ургасны зэрэгцээ усалгааны систем суурилуулж заг тарьсан нь сайн ургажээ.

