Олон Улсын ХЗХ-дын өдөр (ICU) Day® нь хадгаламж зээлийн хоршооны хөдөлгөөний түүхийг эргэцүүлэн бодох, ололт амжилтыг нь сурталчлах, шаргуу хөдөлмөрийг үнэлж, гишүүдийн туршлагаас хуваалцах зорилготой юм. Олон улсын ХЗХ-ны өдөр®-ийг 1948 оноос хойш 10 дугаар сарын 3 дахь долоо хоногийн пүрэв гаригт тэмдэглэж ирсэн.
Энэхүү өдрийн зорилго нь санхүүгийн хоршоодын дэлхий даяар хийж буй ажлыг олон нийтэд таниулах, гишүүдэд илүү идэвхтэй оролцох боломжийг олгох явдал юм. Дэлхийд энэхүү өдрийг нээлттэй хаалганы өдөрлөг, уралдаан тэмцээн, зугаалга, сайн дурын үйл ажиллагаа, зэргийг зохион байгуулж тэмдэглэдэг.
2025 онд (WOCCU) болон (WFCU) хамтран 10-р сарын 16-ны Пүрэв гарагт болох Олон улсын ХЗХ-ны өдөр®-ийн 77 жилийн ойг “Дэлхийн хөгжил цэцэглэлтийн төлөө хамтдаа” уриан дор тэмдэглэхийг уриалж бна.
ХЗХ-д постер мэдээлэл татаж авах бол доорхи линкээр ороорой.

