Санхүүгийн зохицуулах хороо 2025  оны 3 дугаар улирлын тайлангаа шинэ системээр хүлээн авна.

Санхүүгийн зохицуулах хороо 2025  оны 3 дугаар улирлын тайлангаа шинэ системээр хүлээн авна.
 
Тайлан хүлээн авах систем (Fina DCS)-ийг шинэчлэн 8.0.3 хувилбарт шилжүүлсэн байна.. Ингэснээр RegTech (Regulatory Technology) технологийн хүрээнд OST validator программыг ашиглан алдаатай, дутуу тайлан илгээх эрсдэлээс зайлсхийн, системийн ачааллыг бууруулж, нууцлал хамгаалалтаа сайжруулсан.
 
 Мөн системийн харагдах байдал шинэчлэгдэж илүү ойлгомжтой, ашиглахад хялбар болсон бөгөөд хэрэглэгч өөрийн эрхээрээ нэвтрэн байгууллагын холбоо барих мэдээлэл засах, нууц үгээ тохируулах боломжтой болсон байна. 
 
Та бүхэн доорхи линкээр зааварыг сайтар  үзээрэй. Цахим тайлангийн систем руу орох дараалал өмнөхтэй адил frc.mn хуудсаараа дамжин орж байна шүү. Ачаалал бага үед ороод үзээд судлаарай.
 
Тайлан ачаалах болон тайланд алдаа гарсан үед хэрхэн алдааг шалгах талаар дэлгэрэнгүй видео заавар, гарын авлагатай доорх холбоосоор танилцана уу. 
 
Үүнд:
1. Системийн гарын авлага: Fina workshop.pptx
2. Видео заавар