ACUNEL ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Азийн Хадгаламж Зээлийн Хоршоодын Холбоо /ACCU/ нь БНСУ-ын ХЗХ-дын Үндэсний Холбоо /NACUFOK/-ны санхүүгийн дэмжлэгтэйгээр залуу хоршоологчдын үйл ажиллагаанд эрч хүчтэй залуу манлайлагчдыг оролцуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.
Тэтгэлэг: 2024 оны 09-р сард Индонезийн Балид зохион байгуулагдах ACCU форумд оролцуулах.
Нийт Азийн ХЗХоршоодоос 25 залууг шалгуурлана.

Өргөдөл гаргагчид тавигдах шаардлага:
1. Ажилладаг хадгаламж зээлийн хоршоо нь МХЗХҮХолбооны гишүүн байх,
2. Холбооны бүх гишүүдийн хуралдаа идэвхтэй оролцдог.
3. Өргөдөл гаргагч нь ХЗХоршооны салбарт 5 жил ажилласан.
4. 2024 оны 12-р сарын 31 ны байдлаар 35 нас ба түүнээс доош настай байх
5. Англи хэлний мэдлэгтэй

Хугацаа: 2024 оны 05-р сарын 10 ны дотор moccu321093@gmail.com илгээнэ.

 

ХЗХоршоодын цахим хаягаар мэдээлэл илгээсэн болно.

ACCU/NACUFOK нь улс бүрээс эцсийн хоёр нэр дэвшигчийг сонгож, Залуучуудын дээд хэмжээний уулзалт, форум 2024-д оролцох тэтгэлэгийг олгоно.