2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Хамтдаа хөгжицгөөе” хөтөлбөрийн хүрээнд туршлага судлах, харилцан суралцах зорилгоор Улсын тэргүүний “Хас Баяжих” ХЗХ-нд Увс аймгийн Малчин сумын “Баян Хайрхан Хас” ХЗХ-ны гүйцэтгэх захирал Оюунцэцэг, мөн Улаанбаатар хотын СХД-н “Арвижих оргил хайрхан” ХЗХ-ны гүйцэтгэх захирал Б. Оюунчимэг, Зээлийн хорооны дарга хамт оролцож, хоршооны үйл ажиллагаа, зээлийн үйл ажиллагаа, гишүүдэд үзүүлж буй үйлчилгээ, сайн туршлагаас суралцан, харилцан санал бодлоо солилцлоо.
Улсын тэргүүний хоршооны олон жилийн туршлага, зөв менежмент, тогтвортой үйл ажиллагаа, гишүүддээ чиглэсэн үйлчилгээний арга барилаас суралцаж харилцан туршлага солилцлоо.

