МХЗХҮХ ны гишүүн Хөвсгөл аймгийн Тариалан сумын Улсын шилдэг “Зөв буян арвижих” ХЗХ гоор зочилж, Гүйцэтгэх албаны үйл ажиллагаа болон гишүүний бизнестэй танилцлаа. “Зөв буян арвижих” ХЗХ нь үүсгэн байгуулагдаад 10 жил хүрэхгүй хугацаанд улсын шилдэг хоршоогоор шалгарч, гишүүдээ бүлгийн зохион байгуулалтанд оруулан идэвхжүүлж, гишүүдэд чиглэсэн хуримтлал, өрхийн төсөв, орлогоо нэмэгдүүлэхэд чиглэсэн гэх мэт сургалтыг 7 хоног бүр хийж хэвшиж, хоршооны үйл ажиллагааны зурган тайлан альбомыг он тус бүрээр нь гаргасан нь онцлог сайхан байлаа. Холбооны зүгээс бодлогын бичиг баримтуудаа боловсронгуй болгоход, зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэх, сонгуульт гишүүдийн өөрчлөлтийг бүртгүүлэхэд зөвлөгөө өглөө

