НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН 2026 оны 05 сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд ГАР БӨМБӨГ, ДАРТСЫН төрлөөр 2025 оны цомын эзэн “Арвижих оргил хайрхан” ХЗХ болон Улсын шилдэг “БЭХ” ХЗХ-ны хамт олон амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
ВОЛЕЙБОЛЫН
тэмцээнд Нийт 34 #ХЗХоршооны 23 баг тамирчид өрсөлдөж
ДАРТСЫН
тэмцээнд Нийт 34 #ХЗХоршооны 30 баг тамирчид өрсөлдөж
Бидний ажлыг дэмжиж хичээл зүтгэл гарган оролцсон, мөн дэмжиж хандив өгсөн бүх ХЗХ-доо дахин талархал илэрхийлж, байгалийн сайханд ХЗХ-д харилцан туршлага солилцож, их зүйл суралцаж авсан гэдэгт итгэж байна. 
Баг тамирчид жил ирэх тусам чанаржиж, ХЗХ-ны салбар шинэ залуу чадвартай ажилчид, гишүүдээр хүрээгээ тэлж байгаад баяртай байна.
ХЗХ-дын хоорондох НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН-ийг өндөр түвшинд зохион байгуулсан 2025 оны цомын эзэн “Арвижих оргил хайрхан” ХЗХ болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын Улсын шилдэг “БЭХ” ХЗХ-ны нийт хамт олон, гишүүдэд баярласан талархсанаа илэрхийлье.

