“ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ 1:1” хөтөлбөрийн хүрээнд Арвайн үр ХЗХ-ны хамт олон Баяндүүрэн хайрхан ХЗХ-тай хамтран ажиллах, харилцан туршлага солилцох ажлуудын эхлэл тавигдлаа.
Энэхүү хамтын ажиллагааны эхлэл болгож Арвайн үр ХЗХ Баяндүүрэн хайрхан ХЗХ-ны шинэхэн байрны нээлтийн үйл ажиллагаанд оролцож, шинэ орчинд амжилт бүтээл, арвинтай ажиллахыг хүсэн ерөөж, бэлэг дурсгалын зүйл гардууллаа.
Хоёр ХЗХны удирдлага, төлөөлөл цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцон, харилцан урам зориг, туршлага хуваалцсан үр бүтээлтэй уулзалт болж өндөрлөлөө.



