“Санхүүгийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх” сургалт зохион байгуулагдлаа

“Санхүүгийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх” сургалт зохион байгуулагдлаа.
Монголын хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбоо (MOCCU), Дэй Нэйче Консервансигийн Монгол дахь төлөөлөгчийн газар(TNC) тай хамтран Дорнод, Хэнтий, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн “Арвин хишиг булаг”, “Өлзий буян арвижих”, “Арвижих дэвжих алтаншилхэнцэг”, “Алтан талын эх ундарга”, “Баян тээлийн өгөөж”, “Баруун отог” ХЗХ-дыг хамруулан орон нутгийн иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх сургалтыг 2025 оны 05-р сарын 23 наас 27 ны өдрүүдэд зохион байгууллаа. Бэлтгэгдсэн сургагч багш нар өрхийн зардлыг зээлээр бус хуримтлалаар санхүүжүүлэх, мал аж ахуйн эргэлтийг идэвхжүүлж , мал аж ахуйн үр ашгийг нэмэгдүүлэх, хуримтлалыг зуршил болгоход чиглэсэн сургалтуудыг тухайн орон нутгийн иргэд, малчдад олгох юм. Сургалтын үеэр оролцогчид Төв аймгийн Батсүмбэр сумын улсын шилдэг “Хас баяжих” #ХЗХ -гоор зочиллоо.