Монголын ХЗХ-ны төлөөлөгчид БНСУ-д туршлага судаллаа.

Монгол Улсын Хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбооны төлөөлөгчид БНСУ-ын хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааны туршлагыг судлах зорилгоор Солонгос улсын Чонбүк мужийн ХЗХ-дын холбооны салбар болон, Чонжү хотын Хёгшин ХЗХ, Самнэ ХЗХ, Жүнсан ХЗХ-доор зочиллоо.
Үүний дараа Монголын төлөөлөгчид Дэжон хот дахь Солонгосын хадгаламж зээлийн хоршоодын төв сургалтын хүрээлэнд зочилсон байна. Цаашид хоёр улсын ХЗХ-ууд техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, харилцан туршлага солилцох болон олон төрлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон.
(JTV Жонжү телевиз)