Грэйпсити Монгол компанитай хамтран ПОЛАРИС програмын нэвтрүүлэлт хийх боллоо

Монголын Хадгаламж Зээлийн Хоршоодын Үндэсний Холбоо нь Грэйпсити Монгол компанитай хамтран ПОЛАРИС програмын нэвтрүүлэлт, хэрэглээг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлж ажиллахаар боллоо.
Энэхүү ажлын хүрээнд:
✨Шинэ хэрэглэгч ХЗХ-уудад ПОЛАРИС системийг чанартай, шуурхай нэвтрүүлэх
✨Одоо ашиглаж буй ХЗХ-уудын ашиглалтыг сайжруулах, хэрэглээг гүнзгийрүүлэх
✨Холбооны мэргэшсэн зөвлөхүүдийг оролцуулан зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх ажлууд хийгдэх болно.
Энэхүү хамтын ажиллагаа нь ХЗХ-уудын цахим шилжилтийг эрчимжүүлэх, үйлчилгээг хүртээмжтэй болгох, гишүүдэд илүү найдвартай систем ашиглуулах зорилготой юм.