2025 оны 02-р сарын 18-22 ны өдрүүдэд “Азийн ХЗХ-дын зохицуулагч байгууллагуудын 8 дахь удаагийн уулзалт”-ыг Азийн хадгаламж зээлийн хоршоодын холбооноос зохион байгууллаа. Энэхүү уулзалтанд Монгол улсаас СЗХ-ны ХЗХ-ны газрын дарга Ц.Алтантуул болон бусад төлөөлөгчид оролцлоо. Энэхүү уулзалт нь хоршоог дэмжих жилийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаар онцлог юм. ХЗХ-дын зохицуулалтын орчны өнөөгийн байдал ба цаашдийн хэрэгцээ, боломжуудын талаар хэлэлцэж, харилцан туршлага солилцож, Герман, Австрали, Солонгос, Япон, Тайланд, Нипаль зэрэг орнууд өөрсдийн орны хяналт зохицуулалтын туршлагаас танилцууллаа. #ХЗХ

