2024 оны 10 дугаар сарын 17 нд “ОЛОН УЛСЫН ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ӨДӨР”-ийг тэмдэглэнэ.

Олон улсын хадгаламж зээлийн хоршооны 76 дахь өдөр 2024 оны аравдугаар сарын 17, Пүрэв гарагт тохиож байна. Энэ өдрийг хадгаламж зээлийн хоршооны хөдөлгөөний түүх, хөдөлгөөний ач холбогдлыг таниулах, ололт амжилтыг нь сурталчлах, шаргуу хөдөлмөрийг үнэлж, гишүүдийн туршлагаас хуваалцах зорилгоор 1948 оноос хойш аравдугаар сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гаригт тэмдэглэж ирсэн.
Хадгаламж зээлийн хоршоодын нийгэм болон эдийн засаг, гишүүдийн амьдралын сайн сайхны төлөө хийж буй ажлын талаар олон нийтэд таниулах, гишүүдэд илүү идэвхтэй оролцох боломжийг олгох явдал юм.
Өнөөдөр дэлхийн хэмжээнд нийт 185 оронд, 82 мянган #ХЗХоршоо 403 сая гишүүдэд үйлчилж байна. #ICUDay
Бид энэхүү өдрийг СУРГАХ, ОРОЛЦОХ, СУРТАЛЧЛАХ, ЗОХИОН БАЙГУУЛАХ хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг.