АХЗХХолбооны чуулган 2024 оны 9 дүгээр сарын 2-7 ны өдрүүдэд Индонезийн Балид зохион байгуулагдаж, 23 орны т 535 төлөөлөгч оролцлоо. Монгол улсыг төлөөлж үндэсний холбооны гишүүн “Гэмбл”, “Кредит Юнион монгол”, “Хас баяжих”, “Эм Пи Пи” ХЗХ-дын төлөөлөл оролцлоо. Энэ удаагийн чуулганаар анх удаа Монголын хадгаламж зээлийн хоршоодыг төлөөлөн Төв аймгийн Батсүмбэр сумын улсын шилдэг “Хас баяжих” ХЗХ-ны гүйцэтгэх захирал У.Болормаа хоршооныхоо үйл ажиллагаа, гишүүдтэйгээ хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд сум орон нутагтаа тогтмол хийдэг ажлуудынхаа туршлагаас хуваалцлаа. Чуулганы үеэр Монгол улсын санаачилгаар Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблейн 78 дугаар чуулганаар “2025 оныг Олон улсын хоршооллын жил” болгон зарласанг онцлон тэмдэглэж, Азийн хадгаламж зээлийн хоршоодын холбооноос 2025 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцлээ.
Цаашид хадгаламж зээлийн хоршоод тогтвортой хөгжлийн зорилгод хувь нэмрээ оруулах 2022 онд гаргасан уриалгыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, залуучууд эмэгтэйчүүдийн дуу хоолой оролцоог хоршооны салбарт нэмэгдүүлэх, санхүүгийн үйлчилгээг цахимжуулах, олон нийтэд хоршооллын мөн чанарыг хүргэхэд анхаарч ажиллахад санал нэгдлээ.