Олон Улсын Хадгаламж Зээлийн Хоршоодын /ICU/ өдрийн 74 жилийн ой 2022 оны 10 сарын 20-нд ” САНХҮҮГИЙН ИРЭЭДҮЙГЭЭ ХЗХ-ООР ХҮЧИРХЭГЖҮҮЛЬЕ” уриан доор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Энэ өдрийг 1948 оноос хойш ХЗХоршооны хөдөлгөөний түүхийг хуваалцах, ололт амжилтыг нь сурталчилах, шаргуу хөдөлмөрийг үнэлж, гишүүдийн туршлагаас хуваалцах зорилгоор тэмдэглэж ирсэн.
Зорилго нь ХЗХоршоодын дэлхий даяар хийж буй асар их ажлын талаар олон нийтэд таниулах, гишүүдийн идэвхитэй оролцоог нэмэгдүүлэх боломжийг олгох явдал юм. Дэлхийн хэмжээнд ХЗХоршоод нээлттэй хаалганы өдөрлөг, уралдаан тэмцээн, зугаалга, сайн дурын үйл ажиллагаа зэрэг ажил өрнүүлж оролцдог уламжлалтай.
Тиймээс ХЗХоршоодыг Олон Улсын Хадгаламж Зээлийн Хоршоодын /ICU/-ийн өдрөөр өөрсдийн ололт амжилтаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуваалцах, гишүүдээ идэвхижүүлэх ажлыг хийж оролцохыг уриалж байна.
Мөн 2022 оны 10 сарын 20-ны өдөр 08:00 /Монголын 21:00/ цагт Дэлхийн ХЗХ Холбооноос “Олон Улсын Хадгаламж Зээлийн Хоршоодын /ICU/-ийн өдөр”-ийн вебинар уулзалт болох тул https://us06web.zoom.us/…/reg…/WN_fSUdijL7QV6eRhME7BSbJg хаягаар бүртгүүлэн оролцоорой.